Хилийн боомтуудад ажиллаж байгаа шалгагч нарт сэрэмжлүүлэг өгөв

Өнгөрсөн онд манай улсаас албадан гаргасан хятад иргэд өчигдөр Монгол Улсын хилээр дахин нэвтрэхийг оролдоод баригджээ.

БНХАУ-ын дөрвөн иргэн шинэ паспорт ашиглан Дорноговь аймгийн Замын-Үүдийн хилээр нэвтрэх гэж байгаад хилийнхний соргог хараа, сонор сэрэмжээс мултарч чадсангүй. Мөн энэ зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч нарийвчлан шалгаж байна. Сүүлийн үед ийм зөрчил нэмэгдэж байгаа тул хилийн боомтуудад ажиллаж байгаа шалгагч нартаа ИХШХЕГ-аас сэрэмжлүүлэг өгсөн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)