Хилд тулсан 1365 толгой малыг хилчид эздэд нь хүлээлгэн өгчээ

Дорноговь аймгийн Эрдэнэ сум дахь 0129, Сүхбаатар аймгийн Онгон сум дахь 0184, Увс аймгийн Баруунтуруун сум дахь 0311, Хөвсгөл аймаг дахь 0257, Дорнод аймгийн Баян-Уул сум дахь 0275 дугаар ангийн хариуцсан хэсгээр өнгөрсөн долоо хоногт 1365 толгой мал хилд тулсныг хилчид тогтоожээ. Малаа хариулгагүйгээр бэлчээрлэсэн эсвэл салхи шуурганы улмаас улсын хилд тулсныг хилийн бүсэд тогтоон, эздэд нь хүлээлгэн өгч малчид, ард иргэдэд учирч болзошгүй 224 сая төгрөгийн эрсдлээс хамгаалсан байна.
 

Г.Равжаа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)