Хижабтай боксчин анхны ялалтаа байгуулав

Райанне Аламеддин хэмээх 17 настай муслим шашинт охиныг боксын рингэн дээр гаргахаас татгалзжээ. Багаасаа тулааны спортоор хичээллэж, багагүй авьяастай гэгдэж буй түүнийг тулалдуулахаас татгалзсан шалтгаан нь хижабтай нь холбоотой. Түүнийг өнгөрсөн жил хижаб нь аюулгүй байдлыг хангахад саад болж буй хэмээн үзэж, тэмцээнд оролцуулахаас татгалзсан юм.

Тэгвэл шаргуу бэлтгэл, хичээнгүй зүтгэлийнхээ шимээр хижабтай бүсгүй рингэнд эргэн ирж, Австралийн Сидней хотод сонирхогчдын бокс үзэхээр хуран цугларсан 600 үзэгчдийн өмнө анхны тулаанаа хийж, ялалт байгуулсан байна. Тэрбээр энэ тулаандаа дөрвөн сар бэлтгэсэн аж.

Гэхдээ энэ тулаан түүний карьерт нэг их нөлөөлөхгүй. Учир нь албан ёсны тулаан биш бөгөөд үзүүлэх тоглолт маягийн тулаан юм. Гэхдээ үзэл бодол, шашин шүтлэгээсээ болж хохирч буй муслим бүсгүй тун удахгүй рингэнд албан ёсны тэмцээнд оролцоно гэж итгэж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)