ХЗДХ-гийн сайд Х.Нямбаатар ШШҮХ-гийн үйл ажиллагаатай танилцаж чиглэл өгөв

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, дэд сайд С.Баатаржав нар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ажиллаж, нийт бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Салбарын сайд уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр, зорилтыг биелүүлэхэд албан хаагчдын үүрэг оролцоо чухал” гэдгийг онцолсон билээ. Улмаар цаашид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгах, Шүүхийн шинжилгээний байгууллагын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, өвөрмөц онцлогтой, ажлын илүү хүнд нөхцөлд үүрэг гүйцэтгэдэг Та бүгдийн нийгмийн баталгааг хангах, хүрээлэнгийн лабораториудын техник, тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэх, албан хаагчдыг мэргэшүүлэх, давтан сургах сургалтын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд албан хаагчдын санал, хүсэлтийг сонсож, нийт бие бүрэлдэхүүнд сахилга хариуцлагыг сайжруулахыг үүрэг болгож, ажлын амжилтыг хүслээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)