ХЕЛИКОБАКТЕРИ БҮРЭН ЭДГЭРДЭГ

-Хеликобактерийг богино хугацаанд яаж устгах вэ?
(Баянгол дүүргийн 23 дугаар хорооны иргэн Х.Намуунзул)

-Хеликобактери ходоодны салст бүрхүүлд амьдардаг бөгөөд ходоод, 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян. Эл бактерийг эмчлэхгүй удах тусам ходоод улайн, шархлаа үүсэж, улмаар хорт хавдар болдог. Хеликобактеритай хүний амнаас эвгүй үнэр гарч, цээж нь гашуун оргиж цанхайна, мөн хоолны шингэц мууддаг. Үүнийг оношлохын тулд цусны шинжилгээ, амьсгал болон өтгөний сорил авдаг. Шинжилгээнд хамрагдах иргэн өглөө өлөн ирэх ба архи, тамхи хэрэглээгүй байх ёстой. Мөн шинжилгээ өгөхөөс өмнөх 14 хоногт антибиотик уугаагүй байх шаардлагатай. Нян илэрсэн тохиолдолд дотрын эмчид үзүүлэн, эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний явцад шарж, хуурсан хоол хүнс, шоколад, өөх тос их, халуун ногоотой бүтээгдэхүүн идэхгүй байх хэрэгтэй. Эдгээрийг ягштал биелүүлж, эмчилгээ гүйцэд хийлгэсэн бол бактери бүрэн эдгэрдэг. Анхааруулахад, тус бактери ихэнх тохиолдолд ахуйн замаар халддаг тул хувийн ариун цэврээ сайтар сахих нь зүйтэй.

(“Люкс мед” эмнэлгийн лабораторийн их эмч О.Болормаа)


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)