Х.Баттулгын туслах өлсгөлөн зарлаж эхэлжээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс баривчлан, түүнийг хорих хугацааг 14 хоногоор сунгах шийдвэрийг гаргасан. Тэгвэл тэрээр өчигдөр буюу энэ сарын 23-ны өдрөөс эхлэн өлсгөлөн зарлаж эхэлсэн байна. 

Тодруулбал, Л.Түвшинжаргал өөрийг нь Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 болон 166 дугаар зүйлийн 166 заалтаар тус тус зүйлчлэн цагдан хорьсон нь гүтгэлэг, Тавантолгойн ордыг өөрийн болгох гэсэн бүлэглэлийн явуулга хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Тэрээр гаргасан өргөдөлдөө "би бага насны 2 хүүхэдтэй, том охин 9 настай, бага хүү ой 7 сартай, хөхөөр хооллодог, одоогийн байдлаар өвчтэй асран халамжлах хүн шаардлагатай байна. Иймд дээрх тулгаж буй зүйл заалтуудыг болон цагдан хорьж буй үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн, амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж батлан даалтад гарах хүртэл хугацаагаар өлсгөлөн зарлаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна" хэмээжээ.



Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)