Хаягдал усны уршгаар 770 мянган хүн хорвоог орхижээ

 Хотын фермерүүд дэлхийн хоол хүнсний 20 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд усны хэрэглээнийхээ тал хувийг хаягдал усаар хангадаг болохыг Олон улсын усны менежментийн институтээс 53 орны дунд явуулсан судал гаагаар тогтоожээ. Усны нөөц багатай Африкийн орнууд хүнсний ногооныхоо 70-90 хувийг хаягдал усны ачаар ургуулдаг байна. Хаягдал усанд химийн бордоог орлохоос гадна ногооны гарцыг сайжруулдаг олон шим тэжээлт бодис агуулагддаг аж.

Харамсалтай нь хаягдал уснаас үүсэлтэй гэдэсний халдварт суулгалт өвчин олон хүүхдийн үхлийн шалтгаан болсоор байна. Ялангуяа Африкийн Сахарт жилд 1.2 сая хүн энэ өвчнөөр өвчилдөг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон бөгөөд таваас доош насны 770 мянган хүүхэд хорвоог орхижээ.

Тиймээс хаягдал усыг хөдөө аж ахуй, газар тариаланд ашиглаж болохгүйг анхааруулсан ч усны хомсдолтой орнууд хэрэглэсээр байна. Харин Найробид ийм усыг хамгийн бага хэрэглэж байгаа гэнэ.

Р.СОНДОР


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)