Хашаандаа тоглож байсан НЭГ настай хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ

2019.04.20-21-ний амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийт 228 уулзвар, гарц, автозамыг 557 алба хаагч хяналтандаа авч замын хөдөлгөөн зохицуулж, хяналт шалгалт хийж ажиллажээ.

Өчигдөр зам тээврийн осол, хэргийн улмаас 1 хүний амь нас хохирчээ. Тодруулбал, 2019.04.21-ний өдөр БЗД-ийн нутаг Улиастай замд нэгэн айлын хашаан дотор амины H.Sonata5 маркийн автомашины жолооч нь хашаан дотроо тоглож байсан 1 нас 7 сартай эрэгтэй М гэх хүүхдийг мөргөж амь насыг нь хохироожээ. Одоогоор Тээврийн цагдаагийн албанаас хэргийг шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)