Хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

Хүний төв мэдрэлийн системийг гэмтээж, амь насанд хүртэл аюул учруулдаг хачигт халдвараас урьдчилан сэргийлэхийг мэргэжлийнхэн санууллаа. Дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэлх хугацаанд хачиг ичээнээсээ гарч идэвхждэг.

Тиймээс хөдөө орон нутаг, ой модтой газар ажилладаг, ажлаар явах гэж байгаа иргэд энэ хугацаанд сэрэмжтэй байх хэрэгтэй. Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн бүртгэлээр хачигт хазуулсан зуу гаруй хүн халдвар авсан нь тогтоогдсон гэж тус төвийхөн хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)