ХАСИ ОХИДЫН ВАНТ УЛС

 

 

 Mawlynnong-ын охид энгийн охидоос эрс ялгаатай ертөнцөд амьдардаг. Энэтхэгийн ширэнгэн ой дахь Mawlynnong хэмээх жижиг тосгон 500 орчим оршин суугчтай. Дэлхий дээрх эхийн эрхт ёс үйлчилдэг цөөхөн тооны овгийн нэг Хаси.

 Mawlynnong-ы khasi овгийнхон эхийн эрхт ёсоор тосгоноо захиран, залсаар иржээ. Газар нутгаа эмэгтэйчүүд нь өвлөн авч, хүүхдүүд нь эхийнхээ овгоор овоглодог. Тосгоны бүсгүйчүүд өөрийн гэсэн байшинтай байх агаад гэрлэх болбол сонгосон эр хүн гэрт нь очиж аж төрнө. Нэг үгээр хэлбэл “Охидын вант улс” тэнд оршин байна.

 Германы нэрт гэрэл зурагчин Каролин Клиппер Mawlynnong-ы охидоос “хүчтэй, эрэмгий зоригт эмэгтэйчүүдийн дүр“-ийг хайж энд иржээ. Зурагчин бүсгүй “Миний авсан зургууд зохиомол бус, энэ овгийнхны өдөр тутмын амьдралын хэсгээс л буулгасан. Хаси охидын зургийг ажихад тэдний мах цусанд хүчтэй, бие даасан, зөвхөн өөртөө итгэх итгэл  агаар нэг мэтээр шингэснийг олж харна. Энэ жижигхэн нийгмийн амьдралын төлөөх эмэгтэйчүүдийн биечлэн хийх онцгой ажил үүрэг нь  тэдэнд ийм дүр төрхийг бий болгожээ” гэж Потография сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)