Хар тамхи хадгалсан хүнд зургаан жилийн ял ногдууллаа

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хар тамхи хадгалсан Н.Гансүхэд нэг, Х.Төрмөнхөд зургаан жил хорих ял оноов. Х.Төрмөнх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргээр өмнө нь тэнсэн харгалзах ял авч байжээ. Тэнсэнтэй байх хугацаандаа засран хүмүүжээгүй нь түүнд оноох ялыг хүндрүүлэх нөхцөл болсон аж. Үүнээс гадна тэднийг бүлэглэн нотлох баримт хуурамчаар үйлдэж, улмаар устгасан гэм буруутайд тооцов.

Бэлтгэсэн: Д.Тэлмэн


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)