Хар тамхи хадгалж байсан дунд сургуульд багшлахаар ирсэн гадаадыг иргэнийг баривчиллаа

Биедээ хар тамхи, мансууруулах төрлийн бодис хадгалж байсан гадаадын иргэнийг баривчилжээ. Тодруулбал, 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрийн өглөө 06 цаг 45 минутанд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд ИБУИНВУ-ын иргэн, 41 настай, эрэгтэй С-г БЗД-ын 16 дугаар хорооны нутаг дэвсгэрээс баривчилсан байна. 

Уг этгээд баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг 6 гр хар тамхины төрөл хадгалж явсан болох нь тогтоогдсон. Түүний биеэс шээс авч хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь мөн тогтоогджээ. 

Тэрбээр 2019 оны наймдугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол Улсад иржээ. 

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)