Хар тамхины хэрэгт холбогдсон 18 иргэнийг 10000 хүний өмнө шүүжээ

БНХАУ-ын Гуандун мужийн Шанвэй хотод хар тамхи зарж, борлуулсан нь тогтоогдсон 13 иргэнийг 10000 хүний өмнө шүүсэн байна. Уг шүүх хурлыг шүүхийн танхимд бус цэнгэлдэхэд зохион байгуулсан бөгөөд бусдад сургамж болгох үүднээс ийм шийдвэр гаргасан бололтой. Шүүх хуралд 18 иргэний гэм буруутай эсэхийг тогтоосон бөгөөд 13-т нь цаазаар авах ял оноож, тавыг нь хүчингүй болгосон байна. Шүүх хурлын дараа найман хоригдолыг шууд авч явсан бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр бол тэдгээр таван иргэний ялыг тэр дор нь гүйцэтгэсэн гэнэ. Тэдний шүүх хурал энэ сарын 24-нд болсон юм. 

Хар тамхины хэргийг олны өмнө шүүж буй анхны тохиолдол энэ биш юм. Өмнө нь 2015 онд тус хотод 38 хар тамхичний хэргийг ийм аргаар шүүсэн билээ. Сэтгэцэд нөлөөлдөг метамфетамин хэмээх бодисыг Гуандун мужид хамгийн их эргэлддэг гэж үздэг. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)