Хар салхи 200 гаруй иргэнийг орон гэргүй болгожээ

“Никлас” хэмээх хар салхи Герман, Австрали, Швейцарь, Их Британи улсыг дайран өнгөрсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар салхины улмаас есөн хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтсэн байна. Хар салхи Швейцарын 200 гаруй иргэнийг орон гэргүй болгосон байна. Германы “Цугшпитц” ууланд салхи 190 км цагийн хурдтай шуурч, төмөр замын хөдөлгөөн тасалдахад хүргэсэн гэж албаныхан мэдээллээ. Мөн орон нутгийн 300 гаруй нислэг цуцлагджээ. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр Германы 6 иргэн, Австралийн 2, Швейцарийн 1 иргэн амиа алдсан гэв.

 

Хар салхи дахин Германы зүүн мужуудыг дайрч магадгүй гэж АНУ-ын цаг уурын хүрээлэнгээс сануулсан байна. Германы Засгийн газар амиа алдсан хүмүүсийн гэр бүлд нөхөн төлбөр өгөхөө мэдэгдэж, ард түмнээ сэрэмжтэй байхыг сануулжээ. Канцлер твиттертээ “Германыг бурхан өршөөг” хэмээн жиргэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)