Хар машиныг хамтдаа ялцгаая

 “АН-ынхан өнөөдөр санал тоолох хар машиндаа л найдаж байна.  Түүнээс нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ ялах бүрэн боломжтой болчихоод байна” гэсэн яриа гадуур чих дэлсэх болов. Үнэхээр ч “аваргаа дэмжинээ” гэсэн хүмүүс олон байна аа. Хар машинтай холбоотой санал гомдолууд ар араасаа хөвөрсөөр л байна. Тухайлбал саяхан Орхон аймгийн Монгол Ардын Намын хорооноос тус аймгийн сонгуулийн хороонд гомдол гаргах тухай нэгэн албан бичиг ирүүлж, хувийг Монгол Ардын намын удирдах зөвлөлд хүргүүлжээ. Уг албан бичигт: 

-“Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль, Сонгуулийн Ерөнхий хорооны санал авах байр бэлтгэх журмын дагуу санал авах машин, санал тоолох төхөөрөмжийг байрлуулан туршилтын тооллого хийсэн. Ингэхдээ Орхон аймгийн сонгуулийн хороо нь хуулийн дагуу автомат машины туршилтыг явуулахдаа улс төрийн намууд, хэвлэл мэдээллийн байгууллгууд, төрийн бус байгууллгын төлөөллийг бүрэн хамруулаагүй. 

Автомат машинд уншигдсан найман саналын хуудас нь урьдчилан бөглөгдсөн байсан зэрэг нь машиныг энэхүү тоонд нийцүүлэн урьдчилан программчилсан байж болзошгүй гэсэн сэтгэгдэлийг төрүүлэхэд хүрч байна. Иймд бөглөгдөөгүй есөөс доошгүй шинэ саналын хуудсыг хэсгийн хороон дээр хяналт тавьж байгаа дурын төлөөллөөр тэмдэглэгээ хийлгэж, туршилтын тооллогыг дахин явуулахыг шаардаж байна” гэжээ. Гэвч сонгууль болход хоёр хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Хар машиныг дахин шалгах, программын зориуд хийсэн алдааг засч сайжруулах хугацаа бараг үлдсэнгүй.

Иймд бултаараа Б.Бат-Эрдэнийн төлөө саналаа өгч, санал луйвардах хар машиныг хамтдаа ялцгаая хэмээн уриалж байна.  Эх сурвалж:http://eorbus.mn


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)