Харүмафүжи, Такаинова нар эвлэрэхээр уулзжээ

Их аварга Д.Бямбадорж элэг нэгт Таканоива А.Баасандоржийн толгой руу шар айрагны шилээр цохиж гэмтээсэн хэрэг өнгөрсөн жил гарч, тэрбээр япончуудаас уучлалт гуйн, зодог тайлсан билээ. Эл хэргийн улмаас тэд түнжин хагарч, монголчуудыг ч талцуулаад байсан. 

Японы хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл монгол хоёр сүмоч эвлэрэхээр зоогийн газарт уулзсаныг онцолжээ. Нэгэн сэтгүүлчийн мэдээлж буйгаар “Эхлээд Таканоива зоогийн газар руу орсон. Ойролцоогоор 10-аад минутын дараа Харүмафүжи ирсэн. Тэд цаг гаруй ярилцсан” гэжээ. 

Тэднийг гарахад нь нэгэн настай хүн Харүмафүжигээс “Та хоёр эвлэрсэн үү” гэж асуухад “Энэ бол асуудал биш ээ” хэмээн хариулсан гэнэ. Мөн Таканоивагийн зодог тайлах ёслолд оролцох, эсэхийг нь тодруулахад “Тийм ээ” гэсэн тухай мэдээлсэн байна. Сонирхуулахад, А.Баасандоржийн зодог тайлах ёслол ирэх сарын 2-нд болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)