Харшлын талаар таны мэддэг байх ёстой ЗУРГААН зүйл

Сүүлийн жилүүдэд хот суурингийнхан харшлаар нь өвчлөх нь эрс нэмэгдэж байна. Хамгийн аюултай нь энэхүү өвчин 100 хувь эдгэдэггүй. Тэгвэл харшлын талаар таны мэддэг байх ёстой зургаан зүйлийг танилцуулж байна. 

  1. Харшлыг дийлэнх хүн дархлааны системийн гажуудал гэж ойлгодог боловч үнэн хэрэг дээрээ тийм биш. Харин ч эсрэгээрээ ямар нэг зүйлд мэдрэг болоод ирэхээрээ уг өвчнөөр өвчилдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, дархлааны систем хэт идэвхжээд ирэхээр харшлаар өвчлөх нь ихэсдэг.
  2. Дархлаагаа сайжруулах биш дархлаагаа “дарангуйлах” эмчилгээ хийлгэж байж харшил дарагддаг юм.
  3. Дөрөвдүгээр сараас есдүгээр сарын дунд үе хүртэл ургамлын тоосны тоосжилтын хугацаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ үед маш болгоомжтой байх нь чухал.
  4. Эцэг, эх нь хоёулаа харшлын өвчтэй бол хүүхэд нь харшилтай байх магадлал 70-80 хувьтай байдаг. Харин эцэг, эхийнх нь аль нэг нь  харшилтай бол хүүхдэд удамших магадлал 50 хувьтай байдгийг эрдэмтэд тогтоосон байдаг.
  5. Улиасны цагаан хөвөн энд, тэндгүй хийсч байгаа нь харшил үүсгэх хүчин зүйл болдоггүй. Хөвөн нь тоосжилтынхоо сүүлийн шатанд гардаг учраас ямар ч хүчгүй гэсэн үг.
  6. Голионы бөгс сороод, шоргоолжны үүрэн дээр хэвтээд харшил нь дарагдсан хүн байхгүй. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)