"Харилцан бие биедээ туслахаар болоод нэг хүүхдийг цэцэрлэгт авсан"

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Алтанцэцэг нь хичээлийн жилд хүүхэд элсүүлэхдээ 300-600 мянган төгрөгийн хандив авдаг, даавуун улавчны мөнгө гэж хүүхэд бүрээс 10 мянган төгрөг авдаг гэсэн мэдээлэл цацагдсан билээ. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч О.Алтанцэцэгээс тодрууллаа.

Таныг эцэг эхчүүдээс мөнгө авч хүүхдийг цэцэрлэгт элсүүлдэг гэх мэдээлэл саяхан цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөх үү?

Би хүүхэд элсүүлэхдээ хандив авдаггүй. Авах эрх нь ч надад байхгүй. Өнөөдөр намайг АТГ дээр дахин дуудсан. Энэ үеэр би холбогдох бүх материалаа өгсөн. Хэргийн тухайд, нэг ээж "Манай хүүхдийг аваач ээ. Би танай байгууллагад тусламж үзүүлье" гээд хандсан. Өөрөөр хэлбэл, харилцан бие биедээ туслахаар болоод нэг хүүхдийг авсан. Ганц л хүүхдийн асуудал байгаа. Би танай байгууллага дахь шаардлагатай асуудлыг зохицуулж өгье гэсэн асуудал ярьсан. 

Таныг хандив авсан талаар АТГ-т хэн хандав?

Эцэг эхийн зөвлөлөөс гомдол гаргасны дагуу АТГ намайг шалгаж байна. Хэрэв дүгнэлт нь гарвал би нэр төрөө сэргээлгэх асуудлаа ярина. 

Даавуун улавчны мөнгө гэж хүүхэд бүрээс 10 мянган төгрөг авсан гэх асуудлын тухайд?

Гялгар уутан улавчийг хэрэглэхээр эцэг эхчүүд өглөө, оройд нийт 200 төгрөгөөр улавч авч өмсдөг байсан. Үүнийг жилийн ажиллах хоногт тооцоод үзэхээр нэг хүүхдийн эцэг, эх жилдээ 38000 мянган төгрөг төлдөг. Дээрээс нь гялгар уутан улавч байгаль экологид маш их хор хөнөөлтэй байдаг. Тиймээс бид эцэг эхчүүдэд "Жилд 10 мянган төгрөг төлчих, бид улавчаа хоёр ээлжээр угааж, цэвэрлэж бэлдээд үүдэндээ тавьчихая. Ирээд ямар ч мөнгө төлөлгүйгээр шууд өмсөөд орох боломжтой" гэсэн санал тавьсан. Эцэг эхчүүд саналыг дэмжсэн. Нэг ч эцэг, эх эсэргүүцээгүй.







Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)