Харилцаагаа хэвийн болгох тухай хэлэлцээр байгууллаа

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, АНЭУ-ын Гадаад хэргийн сайд шейх Абдалла бен Заид Аль Нахайян, Бахрейны Гадаад хэргийн сайд Абдель Латиф аз-Заяни нар харилцаагаа хэвийн болгох тухай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Цагаан ордонд болсон эл ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп оролцов. Тэрбээр гурван зочинтой уулзахдаа хэлэлцээрийн чухлыг, тэр дундаа палестинчуудад, удахгүй уг баримт бичигт нэгдэх бусад улсад, Ирантай байгуулах тохиролцооны хэтийн төлөвт хэрэгтэйг дурдсан байна.

Д.Трамп Израилын Ерөнхий сайдтай ярилцах үеэрээ тэргүүн хатагтай Меланьигийн нэрийн өмнөөс Б.Нетаньяху болон түүний эхнэр Сарад Цагаан ордны бэлгэдлийн алтан түлхүүр бэлэглээд, “Энэ бол манай орны, бидний зүрх сэтгэлийн түлхүүр” гэжээ. “Та бүхэн Израил улс, түүний ард түмэнд маш олон агуу зүйл хийсэн учир манай иргэдийн зүрх сэтгэлийн түлхүүр танд бий” гэж Б.Нетаньяху хариуд нь хэлсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)