Хараа тэглэх лазер эмчилгээ онцгой хямдарчээ

Орчин цагт, ялангуяа албан өрөөнд ажилладаг хүмүүст нүд бол хамгийн идэвхтэй ажилладаг эрхтэн. Тиймээс нүдэнд аль болох ачаалал бага өгч байхыг эмч нар зөвлөдөг. Гэхдээ техник технологийн эрин зуунд хүмүүс гар утас, компьютер, телевиз зэргээс холдож чадалгүй ойрын зайнд удаан хугацаанд ажилласнаас болж ойрын болон холын хараагаа муутгадаг. Тиймдээ ч дэлхий дээр хараа муутай хүн 289 сая байгаагаас 39 сая нь бүрэн хараагүй гэх статистик мэдээлэл бий. Тэгвэл манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж, 2011 онд 86865 байснаа 2013 онд 96325 болсон гэх харамсалтай тоо гарчээ. Тэдний 15400 гаруй нь харааны бэрхшээлтэй аж. Харин сүүлийн жилүүдэд иргэд хараагаа тэглүүлэх буюу лазераар хараагаа засах хагалгааг их хийлгэж байна. Тус хагалгаа нь эдүгээ 17 жилийн түүхтэй бөгөөд дэлхийн 50 гаруй оронд хийгдэж байгаа ч энэ тал дээр Энэтхэг улс тэргүүлдэг. Гэхдээ өртөг өндөртэй учир хүссэн хүн бүр хийлгэж боломжгүй байдаг байна. Тэгвэл 1800 ам.доллараар аялангаа дэлхийд номер нэгд тооцогдох мэргэжлийн эмч нарын хяналтан дор хагалгаа хийлгэж, орчлон ертөнцийг эрүүл нүдээр тольдон харах боломжийг “Их арга билэг” ХХК олгож байгаа аж. Тодруулбал, ирэх сарын 20-нийг дуустал Энэтхэгийн Хядерабад хотын “CENTRE FOR SIGHT” нүдний эмнэлэгт  LASIK буюу хараа тэглэх лазер эмчилгээ 1500 ам.доллароос онцгой хямдарч 500 ам.доллар болжээ. Зардлыг тооцож үзвэл:

  • Хагалгаа -500 ам.доллар
  • Ирэх очих онгоцны зардал –1100 ам.доллар
  • Буудал -100 ам.доллар
  • Бусад зардал- унаа, хоол -100 ам.доллар болж байгаа юм байна.

Тус байгууллагын утас: 99051825


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)