Хараат СОНГУУЛЬ

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани

Афганистанд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхэлж, одоогийн Төрийн тэргүүн Ашраф Гани, Ерөнхий сайд Абдулла Абдулла нар дэмжигчидтэйгээ уулзаж байна. Хоёр ч удаа хойш логдсон эл сонгуулийг ирэх сарын 28-нд товлосон бөгөөд нийт 18 улстөрч нэрээ дэвшүүлжээ. Энэ үеэр Аш раф Гани таагүй мэдээлэл хүлээн авсан нь террорист “Талибан” хөдөлгөөн Кабултай хийхээр амласан хэлэлцээнээсээ татгалзсан явдал байв.

“Энх цагтай удахгүй золгоно. Афганистаны хоорондын хэлэлцээ болно” хэмээн Афганистаны одоогийн Ерөнхийлөгч дэмжигчдэдээ хэлэн сонгуулийн өмнөх кампанит ажлаа эхэлжээ. Эл сонгуулийг дөрөвдүгээр сарын 20-нд эхлээд, дараа нь зургадугаар сарын 20 болгосноо цуцалж, ирэх есдүгээр сарын 28-нд явуулахаар товлосон байна. Афганистан хоорондын шууд хэлэлцээ ч удаа дараа хойшлогдлоо.

Үүний сацуу Найрамдлын асуудал эрхэлсэн сайд Абдул-Салам Рахимигийн мэдэгдсэнээр ойрын өдрүүдэд Европын аль нэг улсад Афганистаны Засгийн газар болон террорист “Талибан” хөдөлгөөн хоорондын шууд яриа хэлэлцээ болох ёстой. Катарын нийслэл Дохад ийм тохиролцоонд хүрсэн аж. Афганистаны байдлыг өөрчлөх урьдчилсан нөхцөл хараахан бүрдээгүй бөгөөд талибууд Кабултай шууд яриа хэлэлцээ хийхээр өгсөн амлалтаасаа буцчихлаа. Афганистаны Ерөнхийлөгч маш итгэлтэйгээр мэдэгдэл хийхтэй зэрэгцэн “Талибан” хөдөлгөөний төлөөлөгч Забихулла Мужахид урьдын адил амлалтаасаа няцсанаа мэдэгдэхдээ, “Утсан хүүхэлдэй болсон Кабултай уяаных нь эзэн Вашингтон цэргээ гаргах тодорхой хуваарь гаргасны дараа хэлэлцээ хийх боломжтой” хэмээжээ.

Афганистаны мөргөлдөөнд оролцогчид хооронд энхийн гэрээ байгуулах болзолтойгоор америкчууд талибуудтай хэлэлцээ хийдэг. Ирэх есдүгээр сарын эхэн гэхэд гэрээ байгуулж, эцсээр нь Ерөнхийлөгчийн сонгууль явуулна хэмээн Вашингтон найдаж буй. Хэлэлцээг АНУ, “Талибан” болон афганчууд хооронд гэсэн хоёр замаар явуулахаар төлөвлөсөн. Америкчууд тус хөдөлгөөний толгойлогчидтой шууд хэлэлцээ хийж байгаа. Харин талибууд Америкийн утсан хүүхэлдэй хэмээн Кабулын Засгийн газартай ярилцахаас татгалздаг. Хоёр дахь замд нь Афганистаны улс төрийн янз бүрийн хүчин, тухайлбал, сөрөг хүчин, омгууд, хээрийн командлагчид болон Засгийн газрын төлөөлөгчдийн хэлэлцээ багтдаг.

Энхийн хэлэлцээр байгуулахын тулд АНУ-аас нэгдүгээрт, “Талибан” хөдөлгөөн террорист ажиллагаагаа зогсоох, үүнийг улс төрийн тэмцлийн арга болгохгүй байх ёстой. Тэрчлэн тэд Афганистаныг “Исламын улс”, “Аль-Каида” бүлэглэлийн түшиц газар болгохгүй байх үүрэг хүлээх учиртай. Эргэн сануулахад, талибууд Афганистаны нутаг дэвсгэрийг олон улсын терроризмын үүр болгосон удаатай.

Хоёрдугаарт, тус оронд улс төрийн бүх хүчний оролцоотой афган хоорондын яриа хэлэлцээ болох ёстой. Тэд хамтдаа хооллож чадахгүй болтлоо биенээ үздэггүй ч ийм алхам хийхийг үүрэг болгоно. Мөн сөрөг хүчин болон Засгийн газар улс төрийн яриа хэлэлцээ хийх ёстой.

...Тэгээд ч тус улсын нэг ч улстөрч, тухайлбал, Ерөнхийлөгч Ашраф Гани сонгууль явуулах баталгаа гаргаж чадахгүй. Энэ нь Өрнөдөөс хамааралтай. Вашингтон талибуудтай ямар нэг хэлэлцээр байгуулах хүртэл сонгуульд Өрнөдийнхөн туслахгүй..

Гурав дахь шаардлага нь хүчирхийллийн түвшнийг бууруулж, гал зогсоох аж. Энэ нь тали буудад ч, Засгийн газрын хүчнийхэнд ч хамаатай. Эцэст нь АНУ Афганистаны нутаг дэвсгэрээс цэргээ аажмаар гаргаж эхлэх үүрэг хүлээх юм. Үүний төлөө талибууд 18 жил тэмцэж байгаа билээ. Энд тэмдэглэхэд, даваа хэтэрхий олон буй. Америкчууд цэргээ гаргахаа зарласны дараа л талибууд гал зогсооно гэдэг. Афганистаныг эзлэн түрэмгийлэхийг эцэс болгохыг тус хөдөлгөөний толгойлогчид уриалсаар байна. Талибуудын хэлснээр хийхийн уршгийг АНУ сануулдаг. Цэргээ гаргахаа зарлах нь хөзрөө худалдсан хэрэг болно гэж америкчууд үзэж буй. Байдал улам л бие биедээ үл итгэхэд хүргэж буй. Хэлэлцээ баттай үр дүнд хүрнэ гэсэн ямар ч нотолгоо алга.

Гэхдээ байдал тийм ч найдваргүй болчи хоогүй. Сөргөлдөгч талууд болох АНУ, Кабул, “Талибан” хөдөлгөөн цэргийн ялалтад хүрэх боломжгүйг хүлээн зөвшөөрсөн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын бодлогодоо бүслэн хааж, ганцаардуулах арга ашигладаг. Түүнд болон түүний сонгогчдод Афганистаны дайн сонирхолтой биш. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болтол хоёр хүрэхгүй жилийн хугацаа үлдсэн бөгөөд Д.Трампад Цагаан ордны эзэн хэвээр үлдэхэд юунаас ч илүүтэй санаа тавьж буй. Социологийн судалгаанаас үзвэл эх орон нь зөвхөн дотоодын асуудалдаа л анхаарах ёстой гэж үздэг америкчуудын эзлэх хувь урьд өмнө хэзээ ч байгаагүй өндөр байна.

Тиймээс Д.Трамп “ашиггүй” Афганистаны дайнаас түргэн ангижрах талаар бодож буй. Афганистаны асуудлаар энхийн гэрээ байгуулбал дотоод улс төрийн мэтгэлцээний жинтэй хөзөртэй болж, тус улсад үлдсэн цэргийнхээ үндсэн хэсгийг гаргаж эхлэх боломжийг түүнд олгох юм. Гэвч талибууд тийм ч амар наймаалцахгүй нь. Тус хөдөлгөөний толгойлогч Хайбатулла Ахундзада “Дөчин жил явуулж буй ариун дайныхаа халуун фронт руу хүйтэн ус цацахыг хүлээж суух ёсгүй” хэмээн мэдэгдсэн. Ямар ч байсан хэлэлцээнд ахиц гарч буй. Есдүгээр сар хүртэл бага хугацаа үлдсэн ч ойрын хугацаанд Афганистаны байдлыг зохицуулах талаар найдвар төрүүлсэн мэдээлэл дуулахыг үгүйсгэх аргагүй.

Хэлэлцээнд үл итгэгч бөгөөд Афганистаны талын мэдэгдэлд талибуудаас түрүүлж хариу өгсөн нь АНУ-ын Төрийн департаментын Афганистаны асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Залмай Халилзад байв. “Афганистан хоорондын хэлэлцээний талаар Кабулд хэт их чалчиж байна. АНУ, талибууд хоорондоо зөвшилцсөний дараа л тийм хэлэлцээ эхлэх биз” гэж тэрбээр твиттер хуудсандаа бичжээ. Хэлэлцээний багт зөвхөн Засгийн газрын өндөр албан тушаалтнууд төдийгүй улс төрийн гол намууд, иргэний нийгэм, эмэгтэйчүүдийн төлөөлөл багтахыг Залмай Халилзад тодруулсан байна.

“Сонгуулийн өмнө Ашраф Гани улс орныхоо байдлыг эв зүйгээр зохицуулах талаар амжилтад хүрснээ зарлахаар тохиролцоонд хүрсэн. Ташрамд дурдахад, Афганистаны Засгийн газар болон талибууд хооронд удахгүй хаалттай уулзалт үнэхээр болно. Гэвч талибууд энэ тухай олон нийтэд зарлах сонирхолгүй байна” гэж Өнөөгийн Афганистаныг судлах төвийн захирал Омар Нессар хэлжээ. Мөн түүний тодруулснаар, хоёр ч удаа ухарсан Ашраф Ганид сонгуулиа хойшлуулах ямар нэг шалтгаан, боломж одоо байхгүй. Учир нь сонгуулийн өмнөх өрсөлдөөнд түүнтэй хүч үзэх 17 хүний 13 нь өнгөрсөн тавдугаар сард Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн зөвлөл байгуулсан бөгөөд сонгуулийг үндэслэлгүйгээр хойшлуулахгүй байхыг дэмжигчдэдээ уриалжээ. Энэ ажиллагаа Кабул, түүнтэй залгаа хотуу дад замын хөдөлгөөн хаах зэргээр хязгаарлагдсан бөгөөд хэрэв сонгуулийг дахин хойшлуул бал эсэргүүцлийн илүү хатуу хэлбэрт шилжиж магадгүй аж.

Ерөнхийлөгчийн сонгуулийг өөр шалтгаанаар, тухайлбал, санхүүжилт хангалтгүй хэмээн тасалдуулж болзошгүй. “Афганистаны Сонгуулийн төв комиссын ажилтнуудтай ярилцахад тэд санхүүжилт орж ирээгүй гэсэн. Өрнөдийн орнуудаас дэмжлэг авна хэмээн тэд найдаж байгаа ч хаалттай уулзалтуудын үеэр дипломатч нар Афганистаны Засгийн газар шаардлагатай шинэчлэл хийгээгүй тул санхүүжилт өгөхгүй гэж буй. Мөнгөтэй болсон ч сонгуулиас хоёр долоо хоногийн өмнө бэлтгэж амжихгүй” гэж Омар Нессар ярьжээ.

Сонгуульд учрах өөр нэг саад нь талибуудын халдлага юм. Өнгөрсөн долоо хоногт Ашраф Ганигийн ойрын хамтран зүтгэгч Амрулла Салехын оффист босогчид халдаж, тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас хоёр хүний амь эрсдэж, 25 иргэн шархадсан.

Өнгөрсөн жил болсон парламентын сонгууль террорист олон халдлагаараа түүхэнд тэмдэглэгдсэн билээ. Гэсэн ч хүчтэй нэр дэв шигчдийн нэг, Засгийн газрын тэргүүн Абдулла Абдулла Афганистаны улстөрчид сонгуульдаа идэвхтэй бэлтгэж байгааг тэмдэглэжээ. Тэрбээр дэмжигчидтэйгээ уулзахдаа одоогийн Ерөнхийлөгчийг шүүмжлээд, жирийн афганчуудын амьдралыг мэдэгдэхүйц өөрчлөхөө амласан байна.

Гэвч Ашраф Гани, Абдулла Абдулла нарын сонгуулийн өмнөх ажиллагаа бүтэлгүйтэж магадгүй гэж ОХУ-ын Төв Азийн шинжээч Аркадий Дубнов үзжээ. “Афганистаны сонгуулийг цуцлахаар зарлаагүй ч сонгуулийн өмнөх кампанит ажлыг хоёр сарын өмнө эхлэх хэрэгтэй байдаг. Тэгээд ч тус улсын нэг ч улстөрч, тухайлбал, Ерөнхийлөгч Ашраф Гани сонгууль явуулах баталгаа гаргаж чадахгүй. Энэ нь Өрнөдөөс хамааралтай. Вашингтон талибуудтай ямар нэг хэлэлцээр байгуулах хүртэл сонгуульд Өрнөдийнхөн туслахгүй. Тохиролцоонд хүрч чадсан тохиолдолд л Афганистаны шинэ түр Засгийн газар эмхлэн байгуулах асуудлыг хөндөж болох юм” гэж тэрбээр хэлсэн аж. Түүний үзэж буйгаар сонгууль болохгүй нь.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)