"Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлнэ

Өнөөдөр буюу аравдугаар сарын 04-нд сонсголонгийн зам дагуу байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд "Харааны бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг угтан нэгэн арга хэмжээг зохион байгуулах гэж байна. 

Энэ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэгтэй хамтран зохиох "Харж баясахын жаргал" арга хэмжээ юм. Тус үйл ажиллагааны хүрээнд:

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа мэдээлэл
  • МХҮХ-ны үйл ажиллагааны танилцуулга болон хараагүй иргэдийн спортын төрөл тоглоом наадам, тусгай хэрэглээний туслах хэрэгслүүдийн танилцуулга, мэдээлэл
  • Нүдний эмч нарын үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл, хараа шалгах үйлчилгээ
  • Нүдний шил болон нүдний эм, дусаалга, амин дэмийн худалдаа
  • Хараагүй массажистуудын бариа заслын үнэ төлбөргүй массаж үйлчилгээг үзүүлэх
  • Харааны бэрхшээлтэй иргэдийн болон олны танил нийтийн дууны уран бүтээлчдийн урлагийн тоглолт
  • Сэтгэл зүйн зөвлөгөө гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулагдана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)