Хараагүй иргэдийн зорчих хэсгийн замыг дахин засуулжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийх явцад Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон төв”-ийн урд талын нийтийн эзэмшлийн замын хараагүй иргэдийн зорчих хэсгийг хаан барилга барьсан зөрчил илэрчээ.  Улмаар тус барилгын эзэн, иргэн Б-д шаардлага хүргүүлж замыг дахин засуулжээ.

Дээрх байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад иргэн Б-гийн худалдаа, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших 130.0 м.кв газрын эрхийг цуцлуулах албан бичгийг хүргүүлээд байна.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)