Хараагүй байсан хүн машины осолд ороод хардаг болжээ


Польшийн Гожуа-Веллкопольски хотын иргэн Януш Горай залуудаа харшлын хүндрэлийн улмаас хараагүй болсон аж. Түүний зүүн талын нүд 100 хувь хараагүй бол баруун нүд нь гэрэл сүүдэр ялгахтайгаа гэнэ. Гэтэл 20 жилийн дараа Горай гэнэт хараа оржээ. 2017 онд Януш Горай зам гарч яваад машинд мөргүүлэн  гэмтэл авсан байна. Тэрбээр толгойгоороо машины урд шилийг хүчтэй мөргөөд газар унажээ. Хөл нь бүдүүн гуяараа хугарч тархи нь хөдөлжээ. Хоёр сарын дараа хөл эдгээрийнхээ зэрэгцээ нүд нь юм харж эхэлсэн байна. Горай өөрөө ч эмч нар ч чухамхүү юу түүний хараа эргүүлэн сэргээв гэдгийг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Магадгүй өвчтөний ууж байсан зарим эм бэлдмэлүүд хоорондоо холилдоод ийнхүү нөлөөлсөн байх гэж эмч нар үзэж байгаа гэнэ. Зарим мэдээллээр бол Anticoagulant буюу цусны бүлэгнэлтийг дарангуйлдаг бэлдмэлүүд бусад эм тариатай хавсрахад ийм үр дүн үзүүлж болох талтай аж. Ямар ч юм хоёр талтай гэгчээр 20 жил сохор явсан Януш Горай автомашины осолд орсныхоо дараа ийнхүү эргээд ертөнцийг харах нүдтэй болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)