“Хан-Уул” клубын нэрэмжит сонирхогчдын футзалны аварга шалгаруулах тэмцээний нээлт болно


Хан-Уул дүүргийн 16 наснаас дээш хүүхэд залуучуудын цагийг зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх, спортоор хичээллэх сонирхолтой залуучуудын бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжил олгох зорилгоор “Хан-Уул” клубын нэрэмжит сонирхогчдын футзалны аварга шалгаруулах тэмцээний нээлт зохион байгуулах гэж байна. Тэмцээн 2018 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Сүлд спорт хорооны зааланд 12.00 цагт болно. Тэмцээнд нийслэл, орон нутгийн хөлбөмбөгийн тэмцээнд тасралтгүй амжилттай оролцдог, үндэсний лигийн болон шигшээ багийн тамирчид оролцоно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)