"Ханиадгүй ӨВӨЛЖЬЕ"

Ханиад томууны улирлыг даван туулахад эцэг эх, асран хамгаалагчийн эрүүл мэндийн боловсрол хамгийн чухал. Амнаас ам дамжуулан хүүхэддээ онош тавих, олон нийтийн сүлжээнээс эм хэрэглэх мэдээлэл хүсэх нь буух эзэн буцах хаяггүйгүйгээр эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг. 

Бидний амьдарч буй нийгэм ханиад, томууны улирал хэмээх 100 орчим хоногтой ба түүнийг тойрон гарах боломж хомс бөгөөд харин зөв эмчлэх, эрсдлээс холуур өнгөрөх бүрэн боломжтой. 
“Эмчийн өрөө” мэргэжлийн цахим нэвтрүүлэг ОХУ , Санкт- петербургийн улсын хүүхдийн анагаахын академийн төгсөгч, Интермед эмнэлэгийн хүүхдийн эмч А.Гантөгсийг урьлаа. 2018 оны арваннэгдүгээр сарын 27-ны 20.00 цагт дараах сэдвээр ярилцах тул “ЭМЧИЙН ӨРӨӨ” хуудаст нэвтэрч мэргэшсэн эмчээс зөвлөгөө авах боломжтой юм байна.
Нэвтрүүлэгт: 

  1. Ханиад, томууг таних
  2. Халууралт, нус гоожилтын талаарх зөв ойлголт 
  3. Ханиад томууны төрлүүд/ нян, вирус/
  4. Гүйлгэлт, бөөлжих үеийн тусламж
  5. Шингэн алдалтаас сэргийлэх
  6. Хүүхдээ асрах, эмчлэх
  7. Эмийн зохистой хэрэглээ
  8. Хүүхдийн дархлааг дэмжих зөв аргууд
  9. Хатгалгаа гэж юу вэ? 
  10. Цээжний зургийг хэзээ авхуулах ёстой вэ? 
  11. Ханиад, хатгалгааны вакцин гэж юу вэ? 
  12. Бага насны хүүхэдтэй айлын зөв дадал зуршил зэрэг сэдвээр явагдах ба эцэг эх, эмээ өвөө нар сонирхож мэдэхийг хүссэн асуудлаа эмчээс шууд асуух боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)