Хамт ажиллаж байсан залуусаа буудан хөнөөв

Хоёр сэтгүүлчийг нэвтрүүлэг хийж байхад нь буудсан Америкийн WDBJ теле­визийн ажилтан байсан Вестер Фленаган эм­нэлэгт хүргэгдээд амьсгал хураажээ. Тэрбээр саяны лхагва гаригт Виржини муж улсын Монита хо­тод сурвалжлага хийж байхад нь хамтран ажил­ладаг сэтгүүлч Эли­сон Паркер, зураг­лаач Адам Уорд нар руу гал нээснээс тэд нь газар дээрээ амиа алд­сан байна. Паркер нь 24, Уорд нь 27 нас­тай байв. Паркер буу­дуулах үедээ хүн­тэй ярилцлага хийж байсан аж. Энэ сур­валж­лагч эмэгтэйг 6-7 удаа буудсан байна. Түү­нээс гадна Паркер ханилан суухаар тохи­рол­цоод байсан Крис Херст гэдэг залуу­тай­гаа энд уулзсан аж. Тэд саяхнаас хамт амьдрах болсон байв.Буудсан Вестер Фленаган сэтгүүлчээр ажиллаж байжээ. Тэрбээр Элисон Пар­керийг сайн сэтгүүлч гэж үздэггүй, түүн­гүй бол сайнсан гэж ярьдаг байсныг алуур­чинтай урьд нь хамт ажиллаж байсан хү­мүүс нотолсон байна. Бас хүмүүс өөрт нь шударга бус хандаж байна гэж тэрбээр олонтаа ярьдаг байжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)