”Хамтдаа уншъя” номын өдөрлөг болно

Хүүхдүүдэд ном унших дадлыг хэвшүүлэх, номоор дамжуулан тэднийг хөгжүүлэх зорилготой "Хамтдаа уншъя" өдөрлөг ирэх сарын 1-нээс эхлэн бүтэн сарын турш үргэлжлэх гэж байна. "Монсудар" хэвлэлийн газраас зохион байгуулж буй уг арга хэмжээ нийслэлийн харьяа цэцэрлэгүүд дээр өрнөх аж. 

Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд төдийгүй эцэг эхчүүдэд хүүхдэдээ хэрхэн зөв ном сонгох, зургаар дамжуулан хүүхдийг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөх аж. Өдөрлөгийн арга хэмжээнд номын үзэсгэлэн худалдаа ч багтсан бөгөөд үзэсгэлэнд хүүхдийн номууд 20 хувь хямдрах аж. 

Хүсвэл та ч "Монсудар" хэвлэлийн газрын ажилтнуудад хүсэлт гаргаж (9600-4919 дугаараар холбогдох боломжтой), хүүхдийнхээ цэцэрлэг дээр уг арга хэмжээг зохион байгуулах боломжтой аж. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)