Хамрын хийд чиглэлийн түр замаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ

Хамрын хийд чиглэлийн авто зам өнөөдөр бороо орж үерт автсаны улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэл дэх авто зам өнгөрсөн сарын 26-ны өдөр үер буусны улмаас эвдэрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болж, зам засварын ажил хийгдэж байсан.

Гэтэл өнөөдөр зам засварын ажилтай холбогдуулан гаргасан түр замд үер бууж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон байна. Тиймээс хөдөлгөөнд оролцогч иргэдийг Хамрын хийдийн чиглэлд зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)