Хамгийн өндөр настай цахим тоглоомчин шалгарууллаа

Японы 90 настай иргэн Хамако Мори дэлхийн хамгийн өндөр настай цахим тоглоомчноор шалгарсныг Гиннессийн дээд амжилтын номын албан ёсны хуудсанд мэдээлжээ. Дээд амжилтын эзэн болсон Хамако Мори эмээ 39 жилийн өмнө буюу 1981 оноос тоглож эхэлсэн гэнэ. Тэрбээр цахим тоглоомоос салдаггүй хүүхдүүдийг хараад сонирхож эхэлжээ. Аажимдаа хөдөлгөөн, маневрыг маш сайн эзэмшин, одоо “YouTube” сувагт “Геймер эмээ” влог хөтөлж, тоглоомыг гүйцэтгэл, дайснуудаа хэрхэн устгах талаар ярьдаг байна. Тэрбээр 187 мянган дагагчтай гэнэ.

Өндөр настай ч тэрбээр газрын зургууд нь үргэлж мэргэн буудагчидтай “Call of duty: Modern warfare”, эсвэл “GTA 5” зэрэг “амьд өрссөн” тоглоом илүүтэй сонирхдог гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)