Хамгийн үнэтэй алмаазыг 36 сая доллароор худалдав

Канадын уул уурхайн "Lucara Diamond Corporation" компани асар том алмаазыг 63 сая доллароор худалджээ.

Энэ нь засаагүй үнэт чулуунд өгсөн хамгийн өндөр үнэ аж.

Үүний сацуу энэ компани уг чулууг зассаны дараа хийх арилжааны ямар ч хэлэлцээрийн ашгийн 10 хувийг авах гэнэ.

Жин нь 813 карат болох алмаазыг өнгөрсөн онд Ботсванаас "Lucara Diamond" компани олборложээ.

Ирэх зургадугаар сард мөн Ботсванаас олборлосон бүр том алмаазыг худалдахаа Канадын компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)