Хамгийн чухал эрхийнхээ төлөө дуугарлаа

Өнгөрсөн долоо хоногт хүйтний эрч чангарч, Улаанбаатар утаанд живэв. Өтгөн хар утаа өглөө, оройд ёс юм шиг “мэндчилж”, уушги, зүрхээр даажигнах болсонд иргэд ихээхэн бухимдалтай байна. Зарим нь “Монголын төр, засаг утаа бууруулах талаар юу ч хийхгүй байгаа нь далд зорилготой. Хорт утаанд иргэдээ удаан амьдарч, хэчнээн нь өвчилж, амь тавих вэ гэдэг туршилт хийж байна” хэмээн цамнах. Гэхдээ тэдний тэмцэл олон нийтийн сүлжээнд зураг оруулан, хорон, гашуун үг чулуудахаас хэтэрдэггүй. Харин Монгол дахь хүний эрхийн байгууллагынхан утааны эсрэг бодитоор тэмцлээ.

Олон улсын хүний эрхийн өдөр өчигдөр тохиосон. Тэд энэ өдөр Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг танилцуулснаас гадна амьсгалах эрхээ нэхэж, үзэл бодлоо илэрхийллээ. Төрийн бус байгууллагууд ч тэдэнтэй нэгдэв. Зохион байгуулагчид “Маш олон хүн жагсаалд оролцоно гэж мэдэгдсэн ч хангалттай байсангүй. Дандаа л эмэгтэйчүүд байна. Цаг агаар хүйтэн, тохиромжгүй үед жагслаа гэж шүүмжлэх юм. Агаарын бохирдол ганц өдөр даарахаас ч илүү аюул дагуулдаг гэдгийг иргэд хэзээ ойлгох вэ. Иргэд идэвхтэй оролцоогүй ч бид хамгийн чухал эрхийнхээ төлөө дуугарлаа” хэмээн бухимдангуй өгүүлэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)