Хамгийн цөөн хоног даргалсан эрхэм

Энэ парламентын түүхэнд цөөнгүй хамгийн хамгийнийг эзэмших рекордыг гишүүн О.Баасанхүү тогтоож байна. Хамгийн хүртээмжтэй, болсон болоогүй юм бүхэнд хошуу дүрдэг гишүүн бол тэр. Олон нийтэд ч, ангийнхандаа ч хамгийн их гологдож, чамлуулсан, “оймсны хүн” гэх мэтээр шүүмжлүүлдэг хүн нь ч энэ эрхэм. Одоо тэгвэл УИХ дахь бүлгийн даргаар хамгийн цөөхөн хоног ажилласан гишүүн болж байна. “Шударга ёс” эвслээс гарна, тараана гэж айлгаж байгаад Бүлгийн дарга болох хүслээ тэрбээр дөрөвдүгээр сарын 29- нд биелүүлсэн юм. Түүнийг УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн даргаар томилсон хэрэг. Гэвч уг бүлгээс гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар гарахаа өнгөрсөн лхагва гаригт илэрхийлснээр түүний “захиргаадалт” дуусгавар болж буй юм. УИХ-ын чуулган дээр эрхэм гишүүдийн хүсэлтийг уншаад л О.Баасанхүүгийн бүлэг алга болно. Ажлын дөрвөн өдөр албан ёсоор даргалсан болохоор ямартай ч түүний намтарт “УИХ дахь Шударга ёс эвслийн бүлгийн дарга байсан” гэдэг өгүүлбэр нэмэгдэх юм даа. Орчин үед хүмүүс тухайн албан тушаалыг хашсан хугацаа, ажлын үр дүнгээс илүү намтартаа бичүүлэх өгүүлбэрт нь ач холбогдол өгдөг болчихсон хойно харамсах ч юм юу байх вэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)