Хамгийн хямд үнэтэй ном: 500 төгрөг

Номын хорхойтнууд хоёр өдрийн турш Чингисийн талбайд цуглалаа. Учир нь Олон Улсын номын өдөрт зориулж “Ulaanbaatar book fair” номын баярыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулагдаж байгаа юм. Энэ өдрүүдэд иргэдэд хамгийн таалагдсан зүйл нь ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай үнээр худалдаалсан юм. Мөн үүгээр зогсохгүй “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчинд ном уншиж, өөрийн хүндэтгэдэг, хайрладаг зохиолчидтойгоо уулзан худалдан авсан ном дээрээ гарын үсэг зуруулан авч байснаас гадна иргэд өөрийн цуглуулга дахь ховор номнуудыг хооронд нь солилцох, худалдах зэргээр өнгөрүүлж байлаа. Харин үнийн хувьд хамгийн хямд ном 500 төгрөг, хамгийн үнэтэй ном 350 мянга хүртэлх үнээр худалдаалагдаж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)