Хамгийн муу клип тодруулав

Их Британийн “New Musical Express” сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн муу клипүүдийг шалгаруулжээ. Тус сэтгүүлийн цахим хуудсанд нийтлэгдсэн эл жагсаалтад 50 клип орсон аж. Энэ оны эхээр “YouTube”-д тавигдсан дуучин Ребекка Блэкийн “Friday”, “Kings Of Leon” хамтлагийн “Radioactive”, Сьюзан Бойлын “Perfect Day” зэрэг дууны клип жагсаалтын эхний байруудад бичигджээ. Түүнчлэн Леди Гагагийн “Judas”, Эрик Придзийн “Call On Me”, “Razorligh”-ын “Wire To Wire”, “Pixies”- ийн “Velouria”, дуучин Кристина Агулерагийн “Not Myself Tonight” дууны клип тэдний араас удаалав. “Хөгжим судлаач, шүүмжлэгч, найруулагчдаас гадна дээрх клипүүдийн талаарх хүмүүсийн сэтгэгдлүүдийг харгалзан үзэж уг жагсаалтыг гаргасан” хэмээн “New Musical Express” онцолжээ.

   

  

 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)