Хамгаалагч хулгана

 Хулганыг яг л цагдаагийн албаны нохой шиг ман сууруулах бодис, тэсрэх бөмбөг илрүүлэх үүрэгтэйгээр хамгаалалтын албанд ажиллуулсан явдал Израилийн Тель-Авив хотноо болжээ. Тус улсын эрдэмтэд энэ аргыг санаачлан, яг л металл илрүүлэгч шиг гурван дамар бүтээсэн байна.

Агааржуулсан дамар тус бүрт найман хулгана хийж, дөрвөн цагийн турш эрэл хайгуул хийлгэх боломжтой гэнэ. Тэсрэх, мансууруулах бодисын хажуугаар өнгөрөх үед хулганууд гүйлдэн, дамраа эргүүлэх бөгөөд энэ үеэр дохио ажиллаж хамгаалалтын албаныханд мэдэгддэг аж.

Сэдсэн аргаа судлаачид тун үр дүнтэй төдийгүй хулганууд нохой, рентген төхөөрөмжөөс ч найдвартай хэмээн баталж буй. Туршилтын хугацаанд ТельАвив хотын нэгэн дэлгүүрт байсан 1000 үйлчлүүлэгчээс хулганууд хар тамхи биедээ авч явсан 22 хүнийг алдалгүй олсон байна.

Одоогоор хамгаалалтын албаны хулганууд нисэх буудалд ажиллаж байна.

О.УНДАРМАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)