ХАМАС БҮЛЭГЛЭЛИЙН НЭГ ТОЛГОЙЛОГЧИЙГ БАРИВЧИЛЛАА

ХАМАС бүлэглэлийг үндэслэгчдийн нэг Шейх Хасан Юсефийг Израилийн цагдаа нар баривчилсан байна. Иордан голын баруун эрэгт орших Наблус хотын ойролцоо түүнийг саатуулсан хэмээн Палестиний “Ma'an” агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр цагдаа нар түүнийг хаа нэг тийшээ авч явсан бөгөөд тэрбээр одоо хаана байгаа, мөн амьд эсэх нь тодорхойгүй гэнэ. Шейх Хасан Юсеф халдлага зохион байгуулсан хэргээр 2005 онд шоронд орсон юм. Лалын шашны ариун сар Рамаданыг тохиолдуулан түр хугацаагаар түүнийг шоронгоос суллаад байжээ. ХАМАС бүлэглэлийн толгойлогчдын нэг тэрбээр Палестиний Парламентын гишүүн байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)