Х.Амартүвшин "ROAD FC"-д маргааш тулалдана

Холимог тулааны "ROAD FC" тэмцээн маргааш БНХАУ-ын Бээжин хотод болно. Ирэх онд "Road FC" холбооноос зохион байгуулах нэг сая долларын шагналын сантай том тэмцээнд оролцох эрх олгохоороо онцлог тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж, Х.Амартүвшин тулалдана.

Манай тулаанч Бразилын тамирчин, жиү-жицүгийн Европын аварга, дэлхийн аварга Родриго Капоралтай хүч үзнэ.

Сонирхуулахад, БНСУ-ын "Road FC" холбоонд манай тулаанч М.Нандин-Эрдэнэ өрсөлддөг. Тэрээр мэргэжлийн дэвжээнд 12 тулалдаж, 11 удаа ялсан амжилттай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)