Халхын голын дайны олон улсын ач холбогдлын талаар хэлэлцэхээр эрдэмтэд цуглалаа

“Халхын голын дайн-80 жил” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Дорнод аймгийн Халхгол суманд эхэллээ.
Хурлаар Халх голын дайны эхлэл, төгсгөлийн учир шалтгаан, олон улсын ач холбогдол, түүхэн баримтуудын тухай яригдаж байгаа аж. ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун, ОХУ-ын Өвөр Байгалын их сургуулийн захирал доктор, профессор В.В.Кузнецов тэргүүтэй 20 гаруй эрдэмтэн, судлаачдаас гадна гадаад, дотоодын 80 гаруй зочин тус хуралд оролцож байна.
“Халхын голын дайн-80 жил” хурлыг ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Халх гол сумын музей, ойг зохион байгуулах хороо, Халх гол сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)