Халиун буга агнажээ

Хөвсгөл аймагт дахь Цагдаагийн газрын экологийн асуудал хариуцсан алба хаагчид хулгайн анчныг үйлдэл дээр нь илрүүллээ. Тодруулбал, тус аймгийн иргэн Б Тариалан сумын V багийн нутаг, Бага хөеөт гэх газарт өчигдөр Монгол Улсын ховор амьтны жагсаалтад бүртгэсэн халиун буга агнан, эд эрхтнийг нь тээвэрлэж явсан аж. Цагдаагийнхан тухайн иргэнийг саатуулж, бугын арьс, эвэр, мах, буу, хутга, сүх зэргийг хураасан байна. Эрүүгийн хуульд зааснаар энэ төрлийн хэрэг үйлдвэл, 5400-27 0000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хорих ял шийтгэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)