Халдлагын улмаас Бельгид гурван хүний амь эрсдлээ

Үл мэдэх этгээд цагдаагийн ажилтнууд руу гал нээгээд зугтаахыг оролдсон хэрэг Бельгийн нийслэл Брюссельд гарлаа. Халдагын улмаас цагдаагийн хоёр ажилтан, нэг энгийн иргэн нас барсан байна. Харин хэргийн газраас зугтахыг оролдсон гэмт хэрэгтнийг хууль сахиулагчид устгажээ. Тэрбээр гэмт үйлдлээ хийн өмнө “Аллах Акбар” хэмээн харширсан байна.

Сүүлийн жилүүдэд Бельги улс алан хядагчдын гэмт халдагаа үйлдэх гол цэгийн нэг болоод байгаа. Өнгөрсөн оны намар хутгаар зэвсэглэсэн этгээд цэргийн алба хаагчид руу дайрахад цагдаагийнхан шуурхай ажиллаж түүнийг утстгасан. Гэмт хэрэгтэн Сомали улсын иргэн байсан бөгөөд халдлагын өмнө “Аллах Акбар” хэмээн хашгирч байжээ.

2017 оны долдугаар сард Брюсселийн галт тэрэгний төв буудалд тэсрэх бөмбөг дэлбэрсэн ч азаар энгийн иргэд өртөөгүй. Харин алан хядагч өөрөө бөмбөгөнд өртөж нас баржээ. Мөн 2016 оны гуравдугаар сард тус улсын нийслэлийн Завенте нисэх буудал, метроны буудалд алан хядах цуврал ажиллагаа болж 35 хүний амь эрсдэж, 300 гаруй хүн гэмтэж бэртсэн. Тус хэргийн хариуцлагыг “Исламын улс” бүлэглэл өөртөө хүлээж байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)