Халдвар авч батлагдсан 313 тохиолдол байгаагаас 302 нь эдгэрчээ

Өнөөдөр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит нийт 270 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавируст халдварын батлагдсан тохиолдол 313 байна. Үүнээс 302 хүн эдгэрсэн бол одоогоор ХӨСҮТ-д 11 хүн уг өвчний улмаас эмчлэгдэж байгаа юм. Эмчлэгдэж байгаа иргэдийн ес хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүн нь хүндэвтэр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)