Халдвар авсан 191 хүнээс 70 нь эдгэрч, 121 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит цаг үеийн мэдээллийг хийлээ. Энэ үеэр коронавирусний халдвар авсан иргэдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдөр таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатны хяналтад шилжлээ.  Тэдний хоёр нь оюутан, гурав нь 33-50 насны хүн байна.  Ингээд Монгол Улсад нийт бүртгэгдсэн тохиолдол 191, эдгэрсэн 70, одоо эмчлүүлж байгаа 121 хүн байна. Эмчлүүлж байгаа хүндэвтэр 15 хүн байна" гэв.