Халаасны хулгайн гэмт хэргийн 86 хувийг гар утасны хулгай эзэлдэг байна

Халаасны хулгайн гэмт хэргийн 86 орчим хувийг гар утасны хулгай эзэлдэг. Өөрөөр хэлбэл жилд 7-8 мянган гар утсыг хулгайлж, гар утасны худалдагч, барьцаалан зээлдүүлэх газарт борлуулдаг юм. Энэ гэмт хэрэгт 13-25 насны охид эмэгтэйчүүд илүү их өртөж, хохирдог байна. Тиймээс гар утас худалдан борлуулах төвүүд, нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлгүүд гэх мэт хүн ихтэй газруудыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэрэг буурчээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)