Хакүхо Нацү башёг өнжих нь

Рэйва эриний анхны башёг Хакүхо М.Даваажаргал бэртлийн улмаас өнжих болов. Хэдхэн хоногийн өмнө гарсан банцүкэг тэргүүлсэн түүний баруун гар өмнөх башёгийн үеэр бэртсэн. Улмаар бэртэл нь илааршаагүй тул ийм шийдвэр гаргажээ. Уржигдар эмнэлэгт үзүүлсэн Хакүхогийн бэртэл бүрэн эдгэхэд гурван долоо хоног шаардлагатай гэж эмч нар түүнд зөвлөсөн гэнэ. Сонирхуулахад, Нацү башёгийн сүүлийн өдрийн барилдааныг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үзэж, түрүүлсэн бөхөд Ерөнхий сайдынхаа цомыг гардуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)