“Хайр түгээе” аянаас цугласан хандивыг хүлээлгэн өглөө

Мобиком Корпораци ХХК нь Монгол Улсад хөл хорио тогтоосон цагаас эхлэн УОК, ЭМЯ, БСШУСЯ зэрэг холбогдох газар нэгжүүдтэй харилцан уялдаа холбоотой ажиллаж, шаардлагатай тусламж дэмжлэг, хандивын арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулж, хамтран ажилласаар ирсэн билээ.

Энэхүү ажлын үргэлжлэл болгон COVID-19-ийн тархалтаас сэргийлэх үйл ажиллагаанд зориулан “Хайр түгээе” картын орлогын тодорхой хувь болох 39’600’000 төгрөгийн өртөг бүхий бүтээгдэхүүнийг Улсын Онцгой Комисс, Эрүүл Мэндийн Яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар болон холбогдох газар нэгжүүдэд гардуулан өгсөн юм.

“Хайр түгээе” картын 10 хувийн орлогыг ЕБСургуулиудад ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулах “Хүүхэд бүрд цэвэр ус” төсөлд зориулдаг бөгөөд онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан ийнхүү хандивлахаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь гагцхүү Мобиком Корпораци төдийгүй “Хайр түгээе” картыг худалдан авсан Мобикомын хэрэглэгчдийн оролцоо, хувь нэмэр багтсан хандив тул Мобиком Корпораци нь хэрэглэгчидтэйгээ хамтын үнэ цэнээ бүтээж,  энэхүү хүнд хэцүү цаг үеийг хамтдаа хүчтэй даван туулахаар улс эх орондоо хувь нэмрээ оруулж байна.   


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)