Хайрхнаа тахих гээд галджээ

Баянзүрх дүүргийн XX хорооны нутагт орших Баянзүрх хайрханд түймэр гарчээ. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид тахилгын модон тавцан, хожуул, хөвд шатаж байхад нь шуурхай ажиллаж унтраасан байна. Галд 0.7 га газар шатсан аж. Тус хорооны Засаг дарга болон ажилтнууд нь лам нартай хамт тахилга үйлдэж, овооны дэргэд хураасан ногоон цайтай ойрхон арц, хүж асааж орхисноос гал гарсан байж болзошгүй гэсэн анхны дүгнэлт гарсан байна. Мөн тахилгын ширээн дээр архи байсан нь галыг өрдсөн гэнэ. Нутгийн залуус шатсан газрын хогийг цэвэрлэжээ. Энэ мэт уул, овоо тахих, шашны зан үйл хийх нэрээр гал алдан, байгаль орчноо сүйтгэсэн тохиолдол цөөнгүй учир сэрэмжтэй байхыг нийслэлийн ОБГ-аас анхааруулав.

Алсаас харахад зүрх хэлбэртэй, эртнээс цэрэг эрс, эрчүүдэд ээлтэй хэмээн домоглодог эл хайрхны 0.7 га газар шатжээ


Бэлтгэсэн: Ч.Болор


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)