Хадгаламж, зээлийн хоршооны журмыг шинэчилнэ

Санхүүгийн зохицуулах хорооноос Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохицуулалтын журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулжээ. Улмаар хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагаа эрхэлдэг оролцогчдын саналыг тусгах юм байна. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд хийх зохицуулалтын шаардлагыг тодорхойлох, тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулах эрх зүйн орчныг дээрх журмаар шинэчлэх зорилготой гэнэ.

Мөн СЗХ-ны Хяналт шалгалт, зохицуулалтын газраас давхар даатгалын үйлчилгээ эрхэлдэг компаниудад 2016 оны төлөвлөгөөний нарийвчилсан тайлангаа тогтоосон хугацаанд ирүүлэхийг сануулжээ. 2012 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан журмаар даатгалын компаниуд давхар даатгалын төлөвлөгөөний нарийвчилсан тайлангаа жил бүрийн хоёрдугаар сарын 10-ны дотор ирүүлэх үүрэг хүлээдэг аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)