Хаврын тэнгэр "ааштай"

Улаанбаатар хотоос өчигдөрхөн хаврын урь ханхалж байсан бол өнөөдөр өвлийн жавар сэнгэнэж байна. Энэ бол хаврын тэнгэр ямар олон "ааштай" болохыг илтгэж байгаа юм. 

Өглөө, өдөр, үдэд цаг агаар ямар ялгуун байгааг магтсан хүмүүс гудамжаар нэг л тайван алхаж харагдсан. Өвлийн үед хүмүүс ямар нэг битүү газар бараадан хар хурдаараа алхана эсвэл замын хажуугаар такси хүлээж эгнэнэ. Харин өчигдөр хэний ч нүүр даараагүй харагдсан бөгөөд хэн ч юунаас ч зугтаагүй бас яараагүй юм.

Тэгвэл өнөөдөр Улаанбаатар хотын цаг агаар өчигдрийнхөөс 10 дахин хүйтэн байх төлөвтэй байгаа тул та бүхэнд хувцсаа тохируулан өмсөж гарахыг анхааруулъя. 

ЦУОШГ-аас цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)