Хавар эрт ирэхийг зөгнөжээ

Америкийн Пенсильвани муж улсын Панксутони хот дахь “ардын цаг уурч” гэгдэх Фил тарвага хавар эрт болохыг зөгнөжээ. Тус хотын “Дотоодын тойрог” клубийн гишүүд орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаргийн 07.25 цагт 10 кг жинтэй “цаг уурчийг” Гобблер-Ноб толгод дахь ичээнээс нь гаргасан байна.

Фил гэдэг тарвага сүүдрээс цочин, ичээ рүүгээ орвол өвөл дахин нэг сар хагасын хугацаанд үргэлжилнэ гэж нутгийнхан итгэдэг аж. Харин үүлэрхэг байж, Фил сүүдрээ харахгүй бол хавар эрт болно гэж үздэг байна. Цаг агаар шинжүүлэх ийм уламжлал 1899 онд “Тарваганы клуб” бий болсон цагаас хойш хэрэгжиж буй аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)